Бид байгуулагдсан цагаасаа эхлэн мэргэжилтнүүдээ сурган хөгжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн технологио тасралтгүй шинэчилсээр ирсний дүнд сийлбэртэй болон угалзтай эрээн гэрийг чанар, мэргэжлийн өндөр түвшинд үйлдвэрлэж байна.
Бүтээгдэхүүнүүд маань Монголын түүх соёлыг өөртөө шингээж, загварын хувьд дахин давтагдашгүй байдлаар урлагдагт үнэ цэнэ нь оршдог.
Мөн манайх Монголын уламжлалт аргыг ашиглан, ямар нэгэн химийн бодис, цавуу ашиглалгүйгээр эсгийгээ үйлдвэрлэдэг. Тиймээс бүтээгдэхүүнүүд маань 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн болдог юм. Хонины ноос нь байгалийн гайхамшигт амьд бүтээгдэхүүн юм. Хонины ноосыг ямар нэгэн химийн бодис хэрэглээгүй цэвэр технологиор боловсруулж хийсэн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд маш их эерэг үр нөлөө үзүүлдэг. Мөн эсгий бүтээгдэхүүнээр урласан уран зураг нь олон улсад үнэ цэнэтэй бүтээл хэмээн үнэлэгддэг болсон.
Бид Монголын түүх соёл, уламжлалыг өөрийн ард түмэн, залуу хойч үе болон дэлхийн улс орнуудад сурталчлан таниулах, ард түмэн хойч үедээ түүхийн томоохон соёлын өвийг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгыг тавин ажилладаг.
Харилцагчийн хүссэн загвар дизайнаар бүтээгдэхүүнийг урладаг нь бидний онцлог юм. Бидний хийж байгаа зүйлс нэг талаас тухайн айлд өнгө нэмэх чимэг, эдлэл гэдгээс гадна Монгол хүний үр хүүхэддээ үлдээх үнэт өв юм.
Бид бүтээгдэхүүнүүдээ 100 хувь гар аргаар үйлдвэрлэснээр автомат машины хийх боломжгүй уран нарийн хийц гаргах боломжтойн дээр чанар, эдэлгээний хувьд харьцуулалтгүй өндөр түвшинд бүтээгддэг. Түүнчлэн гар аргаар үйлдвэрлэл явуулж байгаа ажилчид зүрх, сэтгэлээ шингээж тухайн бүтээгдэхүүнийг урладаг. Тиймээс тэрхүү бүтээл маань сайхан сэтгэл шингэсэн, зөв энергитэй болж чаддаг.
Мөн бид хамгийн сайн хатаалгатай, дээд зэрэглэлийн, яргүй цэвэр моднуудыг шилж, сонгон үйлдвэрлэлдээ ашигладаг. Тийм ч учраас тавилгууд маань өөрөөсөө байгалийн үнэрийг ялгаруулан тааламжтай, байгальд ойр мэдрэмжийг төрүүлэхээс гадна агаарын солилцоог бий болдог. Түүнчлэн цэвэр модон эдлэл нь бие махбодид ээлтэйгээс гадна үнэ цэнэтэй орчинг бүрдүүлдгээрээ давуу талтай.