Монголчуудын нүүдлийн соёл урлан бүтээх үйлд нь асар ихээр нөлөөлжээ. Нүүдэлчдийн гоёл чимэглэлүүд дотроос хээ угалз нь тус тусын бэлгэдэлийг өөртөө шингээсэн байдаг. Тухайлбал энэхүү авдарны түмэн насан хээ нь хас юндэн хэмээх арга барилаас үүсэлтэй тасралтгүй үргэлжилсэн хээ. Нэг буюу хэд хэдэн дүрс зохицон байрлаж бүх зайг таглан үргэлжилдэг нь энэ хээний онцлог юм. Түмэн насан хээ нь төгсгөл үзүүргүй үргэлжилдэг учраас урт нас, үүрдийн жаргал, мөнхийн бэлгэдэл болж байдаг.
Хэмжээ урт:90см өргөн: 40см өндөр: 75см