Одоогоос хэдэн мянган жилийн өмнө хүн төрөлхтөн шавар материалыг боловсруулж хоол унд, олз омгоо хадгалах сав суулганы төрлийн зүйлс хийж эхэлжээ. Тухайлбал, Хятадын Жянши мужийн Шианрен агуйгаас олдсон олдвор дээр үндэслэн анхны шавар ваар 20 мянган жилийн тэртээ бүтээгдсэн гэж үздэг. Тэгвэл, анхны шаврын төрлийн биет түүнээс ч өмнөх цаг үед хамаарна. Чех улсын нутаг дэвсгэрээс олдсон эмэгтэйн дүрс бүхий олдвор /29-25 мянган жилийн өмнө/ одоогоор хүн төрөлхтний шавраар бүтээсэн анхны дурсгалд тооцогдож буй. Монгол нутагт амьдарч байсан чулуу, хүрлийн үеийн хүмүүс чулуу, мод, хүрэл эдлэлийг хийхээс гадна мөн шавар эдлэлийн технологийг нэвтрүүлэн ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлсдээ ашигладаг байсан.